Түрээсийн цоо шинэ боломж RENTPAY

Бүтээгдэхүүн

2024.10.25

Орон сууц гэдэг хүн төрөлхтний амин чухал хэрэгцээ, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах гол зангилаа байсаар ирсэн. Өнөө үед эдийн засгийн боломж, хэрэглэгчдийн зан төлөвөөс үүдэн үл хөдлөхийн зах зээл дээр түрээсийн эрэлт хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа бөгөөд өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд 30%-с дээш хувь нь түрээсийн орон сууцанд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл манай улсад нийт орон сууцны хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүсийн 42% нь түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна.

Манай улсын хувьд байрны эзэн буюу хөлслүүлэгч төлбөрөө бөөнд нь авах хүсэлтэй байдаг нь залуу хосууд, шинэхэн төгсөгчдөд санхүүгийн дарамт үүсгэдэг хэдий ч байрны эзний хувьд төлбөрөө бөөнд нь авснаар өөрийн санхүүгийн бусад асуудал болох амьдрах, аялах, суралцах зэргээс эхлээд өөрийн бизнесийг өргөжүүлэх, жижиг дунд бизнес эхлүүлэх, нэмэлт орлого олох гэх мэт олон гарцуудыг нээж болох юм. 

Тэгвэл танд орон сууцаа түрээслүүлэх, түрээслэх цоо шинэ боломжийг бий болгож байгаа RENTPAY-ийг танилцуулж байна.

RENTPAY нь түрээслүүлэгч болон түрээслэгч хоёрын аль аль талын асуудлыг шийдэж, анх удаа менежментийн үйлчилгээг санхүүгийн шийдэлтэй хослуулан гаргасан компани юм.

1. ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь Монголдоо анх удаа үл хөдлөх хөрөнгө түрээсийн салбарт Факторинг буюу авлага худалдан авах үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө 2 жил болоод байгаа юм.

Орон сууц түрээсийн ФАКТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЬ бид байрны эзэн буюу хөлслүүлэгчдэдээ орон сууцны түрээсийн төлбөрийг 6 сараар нь бөөнд нь олгож харин хөлслөгч төлбөрөө сар сардаа Rentpay-д өгөх үйлчилгээ юм.

Факторинг нь худалдан авагч талд санхүүгийн дарамт үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, харин худалдагч талын бэлэн мөнгөний урсгалыг сайжруулдаг давуу талтай санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Барьцаа төлбөрийн удирдлага нь түрээслэгч орон сууц түрээсэлж байх хугацаанд тухайн байрны эд зүйлсэд эвдрэл гэмтэл учирсан /галын эрсдэл, цахилгааны эрсдэл, сантехникийн эрсдэлээс бусад/ тохиолдолд барьцаа төлбөрөөр тухайн хохирлыг барагдуулдаг. Харин түрээслэгч байрыг түрээслэх хугацаанд ямар нэг эвдрэл, гэмтэл учруулаагүй бол барьцаа төлбөрийг 100% буцаан олгоно.

2. менежментийн цогц үйлчилгээ

100%FREE орон сууцны иж бүрэн даатгал

Үүнд:

Орон сууц хүлээн авахаас хүлээлгэн өгөх хүртэл мэргэжлийн процесс

Бид түрээслүүлэгчийн өмнөөс тухайн орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээ, урсгал засвар, СӨХ-ны төлбөр зэрэг түрээслэх үеийн орон сууцтай холбоотой бүх үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Бидний зүгээс байр хүлээн авахдаа тухайн байрны өрөө, тавилга, цонх зэргийг нэг бүрчлэн баримтжуулж гэрээний хугацаа дуусах үетэй харьцуулан хүлээлгэж өгдөг. Мөн орон сууцны хэрэглээний төлбөрт хяналт тавин асуудал гомдол хүлээн авч шийдвэрлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.

Орон сууц түрээслэх, түрээслүүлэхтэй холбоотой бүх харилцааг мэргэжлийн менежерүүд удирдана

Та түрээслүүлэх орон сууцаа үзүүлэх, сонирхож буй түрээслэгч нартай утсаар холбогдох зэргээр түрээслэгч хайж хугацаа алдах шаардлагагүй бөгөөд энэхүү үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөх менежерүүд удирдан гүйцэтгэх болно.

Хэрвээ та гадаад улсад амьдран сууж, ажил хөдөлмөр эрхэлдэг бол дээр дурдсанчлан бид таныг гадаадад байх хугацаанд таны хөрөнгийн цэвэрлэгээ үйлчилгээ, урсгал засвар, СӨХ-ны төлбөр зэрэг түрээслэх үеийн орон сууцтай холбоотой бүх үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд болзошгүй нөхцөл, аюулаас урьдчилан сэргийлж тухайн орон сууцыг хүлээн авах үетэй харьцуулан хүлээлгэн өгөх болно.

1,025 хүн уншсан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан ©2024. Рэнтпэй