Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгууд

Зөвөлгөө

2024.06.06

Энэ удаагийн сонирхолтой мэдээгээрээ бид бүхэн Улаанбаатар хот дахь хамгийн өндөр барилгуудын жагсаалтыг та бүхэнд бэлтгэн хүргэхээр боллоо. Та хэзээ нэг өдөр хамгийн өндөр нь нээрээ ямар барилга юм бол оо? гэж бодож л байсан биз дээ. Тэгвэл энэ нийтлэлээс хариултыг нь олж аваарай.

№3 TUUSHIN

Улс хоорондын тээврийн зууч Монгол улсын анхны тээврийн зуучийн компани болох Туушин компанийн "Туушин" зочид буудлын барилга нь 24 давхар 109 метр өндөр Улаанбаатар хотын 3 дахь өндөр барилга юм байна.

№2 KHAN TOWER

Хурд Группын захиалгаар Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн оффис болон үйлчилгээний зориулалттай 2017 онд баригдсан "Хаан тауэр" нь 24 давхар 112 метр өндөртэй Улаанбаатар хотын 2 дахь өндөр барилга юм.

№1 Shangri-La “C”

2016 онд ашиглалтад орсон “Шангри Ла” төвийн III цамхгийг Улаанбаатарын хамгийн өндөр барилгад тооцдог. Тус барилга 136 метр өндөр, 34 давхраас бүрддэг. “Шангри Ла” төвийн нэгдүгээр хэсгийн барилгыг 2014 онд, хоёрдугаар хэсгийн барилгыг 2015 онд барьжээ. Хоёрдугаар хэсгийн барилгаар 24 давхар оффисын цамхаг, 34 давхар 200 өрөө бүхий өндөр зэрэглэлийн зочид буудлыг ашиглалтад оруулсан.

Улаанбаатар хотын хамгийн өндөр 15 барилгын жагсаалтыг орууллаа. Бидний бэлтгэсэн нийтлэл энд ирээд дуусаж байна. Та бүхэнд нийтлэл сонирхолтой санагдсан бол шейр хийж түгээгээрэй.

1,025 хүн уншсан

Бүх эрх хуулиар хамгаалагдсан ©2024. Рэнтпэй