image

Байр түрээслэхэд анхаарах зүйлс

Зөвлөгөө

2024.05.10

Байр түрээслэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Байр түрээслүүлэгч нар элдэв доголдол энэ тэрийг гайхалтай нуун дарагдуулж чадах улсууд. Хэрвээ ямар байр түрээслэхээ мэдэхгүй будилж яваа бол үл хөдлөх хөрөнгийн туршлагатай зуучууд танд тус болно. Энэ удаад түрээслэх гэрээ байгуулахаасаа өмнө анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг танилцуулахаар бэлдлээ.

1. Та тухайн байрны сангийн болон цахилгааны холболтыг шалгах хэрэгтэй.

image

Та тухайн байрны сангийн болон цахилгааны холболтыг шалгах хэрэгтэй. Учир нь цахилгааны холболт муу, эсвэл дутуу байснаас болж гэнэтийн осол аваар гарахаас эхлээд ядаж л өрөө болгонд залгуур байхгүй бол танд нэмэлтээр нэлээн хэдэн уртасгагч холболтууд хэрэг болно шүү дээ. Мөн байрны хаа нэгтээ ил утас гарсан эсэх, ил утас байгаа бол тогтой эсэх талаар та заавал мэдэж байх хэрэгтэй.

2. Та интернет болон кабел холболтын талаар лавлаарай.

image

Одоо цагт интернет, зурагтгүй амьдарна гэж байхгүй. Таны түрээслэхээр сонирхож байгаа байр интернет, кабельтай эсэхийг асуусан нь дээр. Хэрвээ тавигдаагүй бол суурилуулж болох эсэх, хэрвээ суурилуулж болох бол суурилуулсны төлбөрийг түрээсийн мөнгөнөөс хасуулах хүсэлтэй байгаагаа хэлээрэй.

3. Тухайн байранд гэрийн тэжээвэр амьтан байсан эсэх талаар лавлаарай.

image

Амьтны харшилтай хүмүүст анхаарах асуудал. Өрөөнд дэлгэсэн хивс эсвэл плинтусын ард үлдсэн муурны өчүүхэн ч гэсэн үс таны харшлыг хөдөлгөж болно.

4. Цонх болон хаалгыг хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаарай.

image

Байрны цонх, хаалга нь чөлөөтэй хаагдаж, нээгдэж байгааг заавал шалгаарай. Хагас дутуу хаагддаг цонхноос болж та эд хөрөнгөндөө байнга санаа зовохыг хүсэхгүй л байгаа биз дээ? Хэрвээ цонх нь нээгдэхгүй байвал тасалгааны агаарыг солих боломжгүй болохыг анхаарна уу.

5. Ямар нэгэн зүйл эвдэрвэл яах талаар эхлээд тохиролцоорой.

image

Таниас шалтгаалалгүйгээр эвдэрсэн зүйлийг засварлах төлбөрийг хэн хариуцахыг гэрээндээ тусга. Байрны эзэн төлөх үү эсвэл түрээсийн сарын төлбөр дээр нэмж тооцох уу? Хэрвээ байрны эзэн нь засвар хийхээр шийдсэн бол таниас ямар ч төлбөр гарах ёсгүй.

6. Байранд өөрчлөлт хийхээр бол яах талаар тохиролцож ярилцаарай.

image

Ямар нэгэн байдлаар та байр түрээсэлж байхдаа нэг ханийг нь ч юм уу? Өөрт таалагдсан байдлаар тохижуулахыг хүсэж болох юм. Эсвэл тавилгын байрлал, хананд зураг, тавиур зэргийг тогтоох гэх мэт жижиг засваруудыг хийж болох эсэхийг лавлах нь зүйтэй. Учир нь зарим хүмүүс байрандаа ямар нэгэн өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байж болох юм. Эсрэгээрээ зарим хүмүүст нь энэ санаа тань таалагдаж ч болох юм.

7. Байр даатгалтай эсэхийг асууж, түүнд нь юу юу хамаарахыг лавлаарай.

image

Гэнэтийн осол аваар гэдэг таныг мэдээгүй байхад нэг л өдөр үүсэж болох билээ. Тиймээс та хэрвээ байранд эвдрэл, гэмтэл учирвал яах талаар мэдэж байх хэрэгтэй. Түрээсэлж байгаа байр тань даатгалтай бол даатгалын нөхцөл дээр ямар нэг эвдрэл гэмтэл үүсссэнээс хойш 24 цагийн дотор даатгалдаа мэдэгдэж хохирлоо үнэлүүлэн нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Гэхдээ даатгалын компани бүр өөр өөрсдийн гэсэн тусдаа дүрэм, журамтай тул та өөрийн байрны даатгал ямар нөхцөлтэй талаар мэдээд аваарай. Азаар манай Рэнтпэй-ийн бүх байр даатгалтай шүү дээ.

8. Ашиглалтын зардал түрээсэнд багтсан тухай асуух.

image

Ашиглалтын буюу бидний мэдэх СӨХ, тог, цахилгаан, ус, интернет зэрэг төлбөрүүд түрээсийн үнэд орсон эсэхийг. Орсон бол яг аль аль нь вэ гэдгийг мөн та төлөх шаардлагатай бол төлөх мэдээлэл холбогдох хүмүүсийн утасны дугаар мөнгө шилжүүлэх данс зэргийг мэдэж байх нь зүйн хэрэг билээ. Рэнтпэй-н бүх байр СӨХ-н төлбөр багтсан байдаг.

9. Яаралтай үед очих эмнэлэг, цагдаагийн газар хамгийн ойр хаана байгаа тухай асуух.

image

Мэдээж хүн л болсон хойно амьдарч байх хугацаанд өвдөж зовох, элдэв санаа зовоосон аюултай нөхцөлд орж болохыг хэн хэлж мэдэх вэ? Тиймээс түрээслэх байртай чинь ойрхон хаана ямар эмнэлэг, цагдаагийн газар байна асууж лавласан байхад сандарч тэвдсэн үед их л хэрэг болно шүү дээ. За тэгээд бидний бэлтгэсэн зөвлөгөөг цаг гарган уншсанд баярлалаа. Амжилт хүсье

1,125 хүн уншсан